Хамгийн амархан Kubernetes дээр юм хийж турших арга бол
- DigitalOcean дээр эрх үүсгээд 60 хоногийн $200 эрх аваад Kubernetes үүсгэх
- DigitalOcean дээр эрх үүсгээд 60 хоногийн $200 эрх аваад Droplet үүсгээд Microk8s доорх зааврын дагуу суулгах
- Ubuntu дээр snap install microk8s --classic --channel 1.27 гэж тушаалаар суулгах. microk8s enable ingress гэж байж гаднаас хүсэлт авах боломжтой болно.
Эхлээд kubernetes-101 нэртэй namespace үүсгэх хэрэгтэй үүний тулд доорх тушаалыг ашиглаарай
kubectl apply -f namespace.yaml
Үүссэн эсэхийг шалгахдаа доорх тушаалыг ашиглана
kubectl get namespace kubernetes-101
Nginx вэб серверийн хамгийн сүүлийн хувилбарыг ашиглан энгийн Pod үүсгэж турших уу. Доорх тушаалыг ашиглана.
kubectl apply -f nginx-pod.yaml
Pod маань үүссэн эсэхийг доорх тушаалыг ашиглаж харна. Ингэхдээ status дээр ContainerCreating гэж байвал контейнэрийн image-ийг татаж авч байна гэсэн үг юм. Интернэтийн хурдаас шалтгаалан удаж магадгүй.
-n гэж namespace зааж өгч байгаа болно. Зааж өгөөгүй бол default-ийг харуулдаг
kubectl get po nginx -o wide -n kubernetes-101
Running болсны дараа IP хэсэг дээр Kubernetes доторх Pod-ын хаягийг харж болно.
Доорх тушаалын тусламжтай nginx pod-ын 80 гэсэн порт руу 8080 гэсэн портын прокси үүсгэж болно.
kubectl port-forward pod/nginx 8080:80 -n kubernetes-101
Одоо http://127.0.0.1:8080 гэсэн хаягаар Pod руу хандаж болно, nginx хуудас харагдаж байна уу 😎
Энэ удаад ConfigMap ашиглан тохиргооны файл үүсгээд тэрийгээ Deployment дамжуулан Pod үүсгэхдээ дамжуулж өгч туршина
Доорх тушаалыг ашиглан nginx-content нэртэй ConfigMap үүсгэх бөгөөд index.html гэсэн утганд index.html файлын агуулгыг дамжуулж өгнө.
kubectl create configmap nginx-content --from-file=index.html=index.html -n kubernetes-101
Энэ тушаалыг ашиглан амжилттай үүссэн эсэх, мөн агуулгыг шалгаарай
kubectl get cm nginx-content -n kubernetes-101 -o yaml
Одоо Deployment үүсгэе, доорх тушаалыг ашиглаарай
kubectl apply -f nginx-deployment.yaml
Доорх тушаалаар Deployment үүссэн эсэхийг шалгахаас гадна хэдэн Pod асаасныг харж болно
kubectl get deploy nginx -n kubernetes-101 -o wide
Харин үүссэн Pod жагсаалтыг харахдаа, nginx- гэж эхэлсэн урт нэртэй Pod-ууд үүссэн байгаа
kubectl get pod -n kubernetes-101
kubectl port-forward deployment/nginx 8080:80 -n kubernetes-101
Доорх тушаалыг ашиглан nginx нэртэй сервис үүсгэнэ
kubectl apply -f nginx-service.yaml
Энэ тушаалыг ашиглаж үүссэн эсэхийг шалгаж болно
kubectl get service nginx -n kubernetes-101 -o wide
Өмнөхийн ажил 8080 порт дээр nginx сервисийн 80 портыг прокси хийж үзье.
kubectl port-forward service/nginx 8080:80 -n kubernetes-101
Ingress үүсгэхдээ доорх тушаалыг ашиглана.
kubectl apply -f nginx-ingress.yaml
Эцэст нь http://kubernetes-101.45.117.32.201.nip.io хаягаар ороход бидний вэб хуудас харагдаж байгаа